Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2023-11-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 11 дүгээр сард хуралдаагүй. Хурлын Зөвлөл 1 удаа хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:

1.”Жендерийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл

2. Хөдөө аж ахуйн салбарын зээл, тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаарх мэдээлэл

3.Зарим сумдын /Зүүнбүрэн, Түшиг/ ИТХ-ын үйл ажиллагааны тайлангийн талаар

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН ТОГТООЛООР БАЙГУУЛАГДСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАВ

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 140 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Гацуурт ХХК болон түүний хамаарал бүхий бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшилт, ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаж, санал дүгнэлтээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Ерөө зэрэг 10 суманд ажиллаж, сумын удирдлагууд, ард иргэд, малчдын төлөөллүүдтэй газар дээр нь уулзаж тэдний санал бодлыг нэг бүрчлэн сонсож, тэмдэглэл хөтөлж ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа Гацуурт ХХК болон тус компанийн хамаарал бүхий Сэлэнгэ Алтан говь ХХК, Хандгайт Уул ХХК, Монгол Ангус ХХК, Номгон буудай ХХК, Багашанд ХХК, Халимаг ХХК, Сэлэнгийн тариалан ХХК, Скрин ХХК, Баяндулаан Уул ХХК, Монгол ногоо ХХК, Шаргал тариа ХХК, Сэлэнгэ хүнс ХХК, Сэлэнгэ тос ХХК, Гацуурт хүнс ХХК, Хүнстрейд ХХК, Вигобуудай ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь аймгийн хэмжээнд 10 суманд нийт 448 нэгж талбарын 43502,54 га газрыг эзэмшдэг юм байна.

Ажлын хэсэг тухайн газруудад ажиллахдаа:

● Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилласан талаар сумын Засаг даргын шийдвэр, холбогдох баримт бичигтэй танилцах

● Газрын ашиглалт, эзэмшилтийн байдалтай газар дээр нь танилцах / Гацуурт ХХК болон түүний хамаарал бүхий бусад аж ахуйн нэгжүүдийн/

● Иргэдийн төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонсох

● Аймгийн ИТХ-ын 2013 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын хэрэгжилттэй танилцах

● Усны тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгах

● Орон нутагт ажилласан шалгалтын дүнг аймгийн ИТХ-ын XVIII хуралдаанд танилцуулах буюу аймгийн нутаг дэвсгэрт хэрхэн үйл ажиллагаа эрхэлж байгааг үнэн бодитой үнэлэх, хурлын төлөөлөгчдийг нэгдсэн мэдээллээр хангах үүрэгтэй ажиллаж байна.

Ажлын хэсгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бодлогын хорооны дарга, аймгийн Хурлын төлөөлөгч Л.Ганболд ахалж, бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны дарга, хурлын төлөөлөгч Б.Сэргэлэн, төлөөлөгч Л.Ганбаатар, Б.Сэлэнгэсайхан С.Шижирбаатар нар мөн аймгийн ХХААГ, БОАЖГ, ГХБХБГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын дарга, улсын хяналтын байцаагч, мэргэжилтнүүд дагалдан ажиллалаа.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулиудын 1 дүгээр улирлын амралт эхэлж энэ хугацаанд сургуулиудын багш, удирдлагууд мэргэшлийн сургалт, зөвлөгөөнд хамрагдаж байгаа юм.

Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн Сургалтын менежерүүд аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас явуулж буй сургалтад хамрагдах үеэрээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай уулзах хүсэлт гаргасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа 2023.11.06-ны өдөр ЕБС-уудын Сургалтын менежерүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр багш ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээний талаар болон орон нутагт ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааны асуудлаар санал хэлж ярилцлаа. Мөн сургалтын чанарыг сайжруулах, сургуулиудын гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуулийн 824 бүлэгт 21953 сурагч суралцаж, 1134 үндсэн багш ажиллаж, суурь боловсролын хамран сургалт өнгөрсөн жил /87.5/-ийнхтэй харьцуулахад 3.5 хувиар ахиж, 91.0%-д хүрсэн үзүүлэлттэй байгаа юм. 

“КАРИТАС ЧЕХ РЕПАБЛИК” ОЛОН УЛСЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Залуучуудын иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой Европын Холбооны санхүүжилттэй “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төслийг “Каритас Чех Репаблик” олон улсын төрийн бус байгууллага, “Иргэний боловсролын төв” ТББ, “Монголын Залуучуудын эвсэл” ТББ хамтран зорилтот 5 бүсэд /Улаанбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор/ хэрэгжүүлж байна.

“Каритас Чех Репаблик” ОУТББ нь иргэний оролцоог ялангуяа залуучуудын оролцоог бодлого болон шийдвэр гаргалтын түвшинд хэрхэн хангах оновчтой аргуудыг хэлэлцэх бодлогын хэлэлцүүлгийг орон нутгийн шийдвэр гаргагчид болон залуучуудын асуудал эрхэлсэн төрийн албан хаагчдад зориулан 11 дүгээр сарын 01-02-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Дээрх хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар болон холбогдох асуудлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа төсөл хэрэгжүүлэгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо.

 

 

 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%