Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨВ.

2024-01-10

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн өдрийг угтаж аймгийн ИТХ-аас Үндэсний шагайн харвааны тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.
Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн хэрэглээ, ач холбогдолын талаар товч танилцуулж, нийт харваачдад амжилт хүслээ.
Тэмцээнд Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Хотонт, Ихтамир сумын 8 баг, нийт 60 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос багийн харвааны төрөлд Хотонт сумын Монгол Улсын мэргэн С.Чойсүрэндорж ахлагчтай баг тэргүүн байр, Эрдэнэбулган сумын Монгол Улсын гарамгай мэргэн Б.Гончигзув ахлагчтай баг дэд байр, Өндөр-Улаан сумын Б.Алтаншагай ахлагчтай баг гутгаар байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Цуваа харвааны төрөлд аймгийн гоц мэргэн П.Пүрэвцогт тэгүүн байр, Монгол Улсын мэргэн С.Чойсүрэндорж дэд байр, Монгол Улсын мэргэн Б.Жамсрандорж Гутгаар байрыг эзлэсэн байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%