Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

2024-01-26

Аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар хамтран Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд “Олон нийтийн цагдаа” нарт мэдлэг олгох, практикт хэрэглэх ур чадварыг сайжруулах, ажлын идэвх санаачилгыг өрнүүлж, үр дүнг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа.
Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, олон нийтийн цагдаа нарт тулгамдсан, анхаарах асуудлууд түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал хүсэлтийг нь сонслоо.
Олон нийтийн цагдаа нар цагдаагийн алба хаагчидтай хамтран 10 гэмт хэрэг зөрчлийг илрүүлж, таслан зогсоон, хэргийн газрын хамгаалалтад 85 удаа ажиллан, Урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг байгууллага, иргэдэд нийт 7937 удаа сурталчилсан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%