Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

СОНСОХ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2024-01-30

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь заалтууд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын 2015 оны А-230/127 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын даргатай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг тус тус хэрэгжүүлэх, усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Шаамар сумдын усны сан бүхий газрын ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙГ ТОГТООХ ажлыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хийж байна.
Уг ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас хамтран 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагт аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд болон цахимаар хосолсон байдлаар зохион байгуулж байна.
Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор хүн амыг үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, дэглэмийн дагуу хоригдлогдсон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, цаашид усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%