Арван долоодугаар жарны “Хилэнт эх хэмээх модон луу жил”-ийн сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Доржийн Амарын дүүрэг, орон нутгийн хөгжил, цэцэглэлтэд эрхэлсэн ажил, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажилласан амжилт бүтээлийг нь өндрөөр үнэлж Чингэлтэй дүүргийн “Хүндэт Иргэн”-ээр өргөмжлөн алдаршуулж, шагналыг гардууллаа.
Мөн хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчид, иргэдийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одонг гардуулав.
Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч Л.Цэеэрэгзэн, Хурлын Төлөөлөгч Ч.Ариунчимэг, Хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Туяа нар гардуулан өгч, ирж буй “Хилэнт эх хэмээх модон луу жил”-дээ эрүүл энх байж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА