Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна.

2024-03-01

“Эх орончдын өдөр” өнөөдөр /2024.03.01/ тохиож байна.
2004 онд Улсын Их Хурал Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрийг "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.
Тэмдэглэлт энэхүү өдөр Төр захиргаа, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Батлан хамгаалах, Дэд бүтэц, Газар тариалан, Нийтийн тээвэр, Хөдөө аж ахуйн салбар болон Хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэд Төрийн дээд одон, медаль хүртлээ.
Хийсэн бүтээсэн хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлсэн иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Сандагийн Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, Засаг дарга Энхбатын Болормаа болон албаны бусад төлөөлөл гардуулж баяр хүргэв.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%