Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨВ- ДАРХАН-УУЛ -СЭЛЭНГЭ АЙМГУУД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН БАГ БАЙГУУЛНА

2024-03-27

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төвийн бүс /Төвийн бүс – Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг/ -ийн аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хамтарсан баг байгуулж тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчилд анхаарал хандуулан ажиллахаар санаачлаад байна.

Тус ажлын хүрээнд мэдээлэл танилцуулах, санал солилцох зорилгоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, Төв аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүрэлдэхүүн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар төвийн бүсийн хэмжээнд буюу Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн хэмжээнд зонхилон тохиолдож буй тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо илэрхийлж, бүсийн хамтарсан зөвлөл байгуулах талаар санал солилцож, сүүлийн жилүүдэд бүс нутгийн хэмжээнд зонхилон бүртгэгдэж буй зам тээвэр, хууль бус ашигт малтмал олборлолт, малын хулгай зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулан БҮСИЙН ХАМТАРСАН БАГ байгуулахаар боллоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%