Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21-р хуралдаан

2023-12-22

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 21-р хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлөөлөгчдийн 90,4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
1. Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
2. 2023 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлаар хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хэлэлцэх тухай
3. 2024 оны төсөв батлах тухай
4. 2024 оны Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалтыг батлах тухай
5. 2024 оны модны дээд хязгаарыг батлах тухай
6. Газрын хаягжуулалтад нэмж хаяг батлах тухай
7. Ёохор наадмын зардлын гүйцэтгэлийн тайлан сонсох тухай
✅✅Сумын Засаг даргын 2023 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын тайланг хэлэлцээд "Тодорхой үр дүнд хүрсэн" байна гэж дүгнэсэн.
-2024 оны төсвийг:
✅Төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 3,756,038.5 мянган төгрөгөөр
✅Төсвийн жилд сум, дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,700.00 мянган төгрөгөөр
✅Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 659,386.9 мянган төгрөгөөр тус тус баталсан.
✅✅2023 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлаар хийж хэрэгжүүлсэн ажлыг 80%-ийн гүйцэтгэлтэй гэж дүгнэж
- 2024 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх сангийн зардлаар хийх ажлын хуваарилалтыг:
✅Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгээр санхүүжүүлэх байгаль нөхөн сэргээх арга хэмжээ /ан, ой/ 16 ажил арга хэмжээнд 109,557.6 төгрөг
✅Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөнөөс давсан орлогын хэсгээр санхүүжүүлэх байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээ /ой/ 20 ажил арга хэмжээнд 569,962.1 төгрөг
✅Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөнөөс он дамнан санхүүжүүлэх байгаль нөхөн
сэргээх арга хэмжээ /ой/ 4 ажил арга хэмжээнд 69,960.0 төгрөгөөр зардлыг тус тус төлөвлөн хуваарилан баталсан..
- 2024 оны модны дээд хязгаарыг:
✅ААН, байгууллага, багаар бэлтгэх модыг нийт хэрэглээ 4220 м3, түлээ 4450 м3,
✅Ойн нөхөрлөлүүдэд цэвэрлэгээний ажлаар түлээ 2000 м3, ✅Ойжуулалт 48 га талбайд 3 ААН 3500 м3 хийхээр тус тус баталсан.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%