Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 02 дугаар сарын 16-ны өдөр төлөөлөгчдийн 72%-ийн ирцтэйгээр хуралдаж, ИТХ-ын 23-р хуралдааны товыг зарлан, хэлэлцэх асуудлыг тогтоон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцаж, Хурлын зөвлөлийн хуралдааныг сар бүрийн сүүлийн 7 хоногийн 3 дахь өдөр хуралдаж байхаар хуваарийг гаргасан.