Өнөөдөр /2024.04.22/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаан хуралдлаа.
Хуралдаанаар Сонгуулийн сурталчилгааны зурагт болон нэгдсэн самбар байрлуулах байршил тогтоох тухай асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар тогтоосон байршилд зурагт болон нэгдсэн самбарыг сонгуулийн сурталчилгааны хугацаанд үнэ төлбөргүйгээр байрлуулах юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА