Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨГЖЛИЙН ХЭЛХЭЭ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ, ФОРУМД ОРОЛЦЛОО.

2024-04-20

Тус Форумд Өвөрхангай аймгийн Хүнс, ХАА-н газрын дарга С.Цэдэнбалжир, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Хархорин суманд шинээр байгуулагдсан 2 хоршооны гишүүдийн төлөөлөл оролцлоо. МУ-ын хэмжээнд Хоршоо болон ААН байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн чиг хандлага, хэрхэн Хоршооны зохион байгуулалтаар амжилттай ажиллах сайн туршлага зэрэг олон талт асуудлуудаар мэдээлэл солилцож байна.
МУ-ын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Яамны Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга нар мэдээлэл өгч оролцож байна.
МУ-ын хэмжээнд тахианы аж ахуйг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Улсын хэмжээнд гаднаас тахианы махны 93 %-ийг импортоор авдаг, 7 % -г 2 аж ахуй нэгж хангадаг нь хэт хараат байгаа тул Монгол улсдаа 100% Тахианы эрүүл, аюулгүй мах, хүнсээр хангахаар зорьж байна.
Энэ төслийн хүрээнд Улсын хэмжээнд дундын хоршоо байгуулж 13 хоршоо 100 гаруй гишүүдтэйгээр төслийн ажлыг эхлүүлээд байна. Үүнд Хархорин сумын иргэд нийлж 2 хоршоо байгуулан нэгдээд байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 301
65 / 22%
15 / 5%
46 / 15%
18 / 6%
15 / 5%
6 / 2%
6 / 2%
36 / 12%
21 / 7%
10 / 3%
63 / 21%