Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨВ АЙМГИЙН СОНГУУЛИЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2024-04-18

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар тогтоосон.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулахаар заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны 2024 оны 04-р сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл болон тойргийн сонгуулийн хороодыг байгуулаад байна.
Төв аймгийн Сонгуулийн хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд 04-р сарын 18-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Сонгуулийн хорооны гишүүд ёс зүйн дүрэмтэй танилцан, ажил үүргийн хуваарь болон аймгийн Сонгуулийн хороонд ажил үүрэг гүйцэтгэх зарим ажилтнуудыг хэлэлцэн баталлаа.
Мөн тус хуралдааны үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн аймгийн Сонгуулийн хорооны тамгыг Сонгуулийн хорооны дарга М.Отгонбатад хүлээлгэн өглөө.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%