Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА”-НЫ НЭЭЛТ БОЛЛОО

2024-05-17

Өнөөдөр /2024.05.17/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон ОХУ-ын Улаан-үд хотын Байгаль экспо хамтран зохион байгуулж буй “Монгол-Оросын хамтарсан Олон Улсын үзэсгэлэн худалдаа”-ны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ОХУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайд Евсиков Алексей Николаевич болон үзэсгэлэнд оролцож буй Орос, Монголын зочид, төлөөлөгчид оролцлоо.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат үзэсгэлэн худалдааг нээж хэлсэн үгэндээ энэхүү хамтарсан үзэсгэлэн худалдааг ирэх жилүүдэд илүү өргөн хүрээгээр олон аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар эрмэлзэж байна. Ингэснээр найрамдалт хамтын ажиллагаа бэхжин хөгжихийн зэрэгцээ хоёр талын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдаалан борлуулах, хоорондын харилцаа холбоог өргөжүүлэх, харилцан хоёр улсын зах зээлд гарган туршлага солилцоход ихээхэн дэмжлэг болох юм гэлээ.
Үзэсгэлэн худалдаанд Монгол талаас дүүргийн 40 жижиг, дунд үйлдвэрлэгч, ОХУ-ын Улаан-үд хотоос 30 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцож байгаа бөгөөд “Тусгаар тогтнолын талбай”-д 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрүүдийн хооронд зохион байгуулагдана.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%