Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” УУЛЗАЛТ, АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-28

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадтай хамтран иргэд, олон нийттэй уулзаж, санаа бодлыг нь сонсох зорилгоор дүүргийн 1-6 дугаар хороодын иргэдийн дунд “Иргэдээ сонсъё” уулзалтыг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Хурлын Төлөөлөгч, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ядамжав, Хурлын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Хурлын Ажлын албаны дарга П.Баянбаатар болон хороодын засаг нар, хэлтэс, албадын удирдлага, албан хаагчид оролцож, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг сонсож, тодорхой асуултуудад хариулт өглөө.
Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээнүүд болон дүүрэг дэх төрийн үйлчилгээг иргэдэд ойрхон, хүртээмжтэй болгох тухай танилцуулга, бүтээн байгуулалт, бодлого, шийдвэрүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч ажиллалаа.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%