Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баяр наадам, зохион байгуулах хороо, зардлын задаргааг баталлаа

2024-06-07

Орхон аймгийн баяр наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн  нэрэмжит болгон хурдан морины Хангайн бүсийн уралдаантай хамтатган наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын Ээлжит бус 16 дугаар хуралдаанаар Орхон аймгийн баяр наадмын хороог байгуулж,  зардлын задаргааг баталлаа.  

Баяр наадмыг зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Оюунтүлхүүр ажиллах бол бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч болон төрийн жинхэнэ болон тусгай 39 албан хаагч гишүүдээр ажиллахаар баталлаа_  

Энэ жил хангайн бүсийн хурдан морины уралдааныг Орхон аймагт зохион байгуулахтай холбоотойгоор наадмын бөх, хурдан морь, сур, шагайн холбооны бай шагнал, тохижилт, үйлчилгээ, наадмын нээлт соёл урлагийн арга хэмжээний зардал нэмэгдэж байгааг танилцууллаа.

Урьдчилсан байдлаар наадмын нээлт хаалтын урлаг соёлын арга хэмжээнд 800 гаруй уран бүтээлч, хүүхэд багачууд оролцох бөгөөд тэдэнд олгох урамшууллын хэмжээг нэмж 100.0 мянган төгрөгөөр тооцон төсвийг баталлаа. Мөн наадмын өдрүүдэд ах, дүүгийн найрамдалт харилцаатай гадаад улсын 28 зочин төлөөлөгч Орхон аймгийн баяр наадмын үзэж сонирхох бөгөөд энэ өдрүүдэд орон нутгийн брэнд бүтээгдэхүүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлахыг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хурлын хуралдааны үеэр хэллээ. Мэргэжлийн байгууллагуудаас нэг тэрбум 300 орчим сая төгрөгийн саналыг ирүүлсэн бөгөөд зарим зардлыг танаж, 1 тэрбум 28 сая төгрөгөөр зардлыг задаргааг баталлаа.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%