Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шилэн дансны хуулийн хэрэгжилт 3.6 хувиар өсчээ

2024-08-21

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд Шилэн дасны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг Санхүүнийн хяналт, дотоод аудитын албанаас танилцууллаа.  

2024 оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын дотоод аудитын дүнгээр хуулийн хугацаанд иж бүрэн тайлагнасан 33 байгууллага, 95-99 хувийн биелэлттэй 28, 90-94 хувийн биелэлттэй 18, 80-89 хувийн биелэлттэй 5, 79-өөс доош хувийн биелэлтэй үнэлэгдсэн байгууллага байхгүй байгаа юм.

Байгуулагуудад хуулийн хугацаа хоцроох, төрийн аудитын дүнг андуурч мэдээлэх,оронгийн нариайвчлал алдах, байгууллагын мэдээллийг шинэчлэхгүй байх зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрсэн бол хуулийн хугацаанд иж бүрэн мэдээлэх, дотоод аудитын дүгнэлтийг тогтмол мэдээлж хэвших, байгууллагын мэдээллийг тухай бүр шинэчлэх зэрэг зөвлөмжийг Санхүүнийн хяналт, дотоод аудитын албанаас хүргүүлжээ.

2023 оны дөрөвдүгээр улирал болон 2024 оны нэгдүгээр улирал буюу 2 улирал дараалан 98-100 хувьтай үнэлэгдсэн Соёл, спортын Хэмнэл төв, Жаргалант сумын Соёл мэдээллийн төв, Хүүхэд залуучуудын театр, сургууль, цэцэрлэгүүд, Жаргалант сумын ОНХС, ХХС, Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг 36 байгууллага байгаа юм.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%