Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 2024.09.05

2024-09-04

Өнөөдөр /2024.09.04/ Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг даргын орлогч З.Бямбажав, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн ЭМТ-ийн менежер Т.Нямжав нар дүүргийн 13-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн орчин нөхцөл, эмчилгээ, үйлчилгээ, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлт, инженерийн шугам сүлжээтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, нийгмийн ажилтан нар нь хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүнээр ажилладгийн хувьд хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжиж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэхэд анхаарч, хүүхэд хамгааллын ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болгов.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 237
48 / 20%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%