Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ХӨШӨӨГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2024-09-10

Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос 29 дэх өдрийг тохиолдуулан /2024.09.10/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг хүндэтгэн хөшөөнд цэцэг өргөлөө.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
Манай Дархан-Уул аймгийн хэмжээнд хэлмэгдэгчдийн үр хүүхэд болох 81 иргэний судалгаа гарсан бөгөөд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай” хууль батлагдсанаас хойш 48 иргэнд 2 тэрбум 600 сая төгрөг, тухайлбал 2022-2024оны эхний хагас жилийн хооронд олгогдоогүй байсан нийт 13 иргэнд 562 сая төгрөгийн нөхөн олговор олгоод байна. Ингэснээр манай аймгийн хэмжээнд нөхөн олговор авахаар хүлээгдэж буй иргэн байхгүй, өөрөөр хэлбэл нөхөн олговрыг олгож дууссан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%