Зуунмод сумын сонгуулийн хорооноос Аймаг,нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, Арав дах удаагийн сонгуулийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарлан хуралдуулахаар товлосон шийдвэр гаргасан байна.