Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын арав дах удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан боллоо.

2024-10-30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүн бий болсон Сумын Иргэдийн хурал 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Анхдугаар хуралдаанаа сумын ЗДТГ-ын хурлын танхимд 100 хувийн ирцтэй эхэллээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонсогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Зуунмод сумын Нацагдорж 5-р багаас сонгогдсон төлөөлөгч Б.Энхтуяа удирдан явууллаа.

Анхдугаар хуралдаанаар:

1. Зуунмод сумын ИТХ-ын Арав дах удаагийн сонгуулийн  төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах тухай

2. Сумын ИТХ-ын даргыг ажлаас чөлөөлөх тухай

3. Зуунмод сумын ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай

4. Зуунмод сумын ИТХ-ын тооллогын комисс байгуулах тухай

5. Зуунмод сумын ИТХ-ын даргыг сонгон батлах тухай

6. Зуунмод сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг сонгон батлах тухай

7. Зуунмод сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай

8. Сумын ИТХ-ын дэргэдэх бодлогын хороодын бүрэлдэхүүнийг сонгон батлах тухай

9. Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчийг чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдаанд Зуунмод сумын сонгуулийн хорооны дарга Г.Батжаргал, сонгуулийн хорооны нарийн бичиг А.Батзаяа нар оролцож ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сонгуулийн хорооны тогтоолыг уншиж танилцуулав. Сумын ИТХ-ын төлөөлөгчдийг батламжилсны дараа зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ.

Сумын ИТХ-ын даргад нэр дэвшиж санал хураалтад оролцсон 27 төлөөлөгчийн 15 төлөөлөгчийн санал буюу 55.5 хувиар олонхийн санал авсан Жүгдэрнамжилын Эрдэнэтолийг Зуунмод сумын ИТХ-ын даргаар сонгон баталсан бол сумын засаг даргад Банзрагчийн Хатанбаатарыг төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж илээр санал хураахад олонхийн санал авсан тул Зуунмод сумын Засаг даргаар батламжлуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилахаар шийдвэрлэлээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%