Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН “СЭЛЭНГЭ-ЭНЕРГО” ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАВ

2024-11-02

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Сэлэнгэ-Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт очиж үйл ажиллагааны тайланг нь сонсож, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа.
Тус байгууллагын хувьд дараах хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг аймгийн ИТХ-ын дарга, Зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Үүнд:
1.Үнэ тарифын талаар: 1кгал дулааныг 88298 төгрөгөөр үйлдвэрлээд хэрэглэгчдэд 52662 төгрөгөөр борлуулдаг. Нэг нэгж дулаан үйлдвэрлэл борлуулалтын зөрүү болох 35636 төгрөгийн алдагдлыг тус байгууллага хүлээдэг байна. Өнөөдрийн байдлаар дулааны станц 44кгал-д холбогдсон байгаагаас 1 цагт хэдэн төгрөгийн алдагдал гарч, сард хэчнээн төгрөгийн алдагдал болох цаашлаад халаалтын 8 сарын хугацаагаар бодоход 3.6 тэрбум төгрөгийн алдагдлыг зөвхөн дулаан үйлдвэрлэлээс хүлээж байна. Энэ нь урсгал зардлууд болон төлөвлөгдөөгүй бусад зардлууд нэмэгдээгүй дүн юм. Дулаан үйлдвэрлэлээс гарч буй энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Эрчим хүчний яамнаас 1.8 тэрбум төгрөгийн татаас авч, тус байгууллага үлдсэн 1.8 тэрбум төгрөгийн алдагдлаа үүрдэг байх нээ. Энэ оноос Эрчим хүчний яамнаас дулаан үйлдвэрлэлээс үүссэн алдагдлыг нөхдөг татаасыг өгөхгүй болж байгаа нь үнэ тарифт өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрч байгааг хэллээ. Тодруулбал, одоо мөрдөгдөж байгаа дулааны үнийг 1м2 талбайд 800 төгрөгөөр тооцдог бөгөөд дулаан үйлдвэрлэл борлуулалтын үнийн алдагдал зөрүүгүй байхаар тооцвол 1м2 талбайг 2500 төгрөгөөр тооцож үнэ тогтоох шаардлагатай болж байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндхэн тусах учраас тус байгууллагаас 1м2 талбайн халаалтын зардлыг 1700 төгрөг байхаар тооцсон үнэ тарифын саналаа Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байгаа гэлээ. Эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифын талаарх шийдвэрийг эцэслэн тогтоох юм байна.
2.Ажиллах хүч, хүний нөөцийн талаар: Тус байгууллага 130 хүний орон тоотой байхаас өнөөдрийн байдлаар 107 ажилтантай. 23 хүний нөөцийн дутагдалтай байгаа аж. Хүний нөөц дутагдалтай байгаагийн шалтгаан нь цалин хөлстэй холбоотой юм байна. Жишээлбэл, “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд 1758000 төгрөг гар дээрээ авч байгаа нь салбарын дундаж цалингаас 600 мянган төгрөгөөр доогуур, төрийн үйлчилгээний дундаж цалингаас 455 мянган төгрөгөөр доогуур. Мэргэшсэн 6-р зэрэгтэй ажилтнууд 1512000 төгрөгийн цалин гар дээрээ авч байгаа нь салбарын дундаж цалингаас 512500 төгрөгийн доогуур, төрийн үйлчилгээний ажилтны цалингаас 308 мянган төгрөгөөр доогуур. 3-р зэрэгтэй ажилтан 984000 төгрөгийн цалинтай байгаа нь салбарын дундаж цалингаас 336 мянган төгрөгийн доогуур, төрийн үйлчилгээний ажилтнаас 589 мянган төгрөгөөр доогуур. Туслах ажилтнууд гар дээр 790000 төгрөгийн цалин авч байгаа нь салбарын дунджаас 264 мянган төгрөгөөр доогуур, төрийн үйлчилгээний ажилтнаас 580 мянган төгрөгийн доогуур цалин хөлстэй байгаа нь хүний нөөцийн дутагдалтай ажиллах шалтгаан нөхцөл болж байна гэлээ.
3.Өвлийн оргил ачааллын үед насжилтын хугацаа дууссан төв болон салаа шугамд гэмтэл гарснаар хэсэгчлэн болон бүхэлдээ хөлдөх эрсдэл үүссэн. Дулааны төв шугамын насжилтыг хувьчлан авч үзвэл:
35 жилийн насжилттай шугам 40%,
14 жилийн насжилттай шугам 16%,
12 жилийн насжилттай шугам 14%,
10 жилийн насжилттай шугам 12%,
8 жилийн насжилттай шугам 9%,
7 жилийн насжилттай шугам 8%,
1 жилийн насжилттай шугам 1%-ийг бүрдүүлж байна. Иймд улс, аймгийн төсвийн хөрөнгөөр насжилт ихтэй дулааны шугамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
4.Цахилгааны нөөц эх үүсгүүргүй аваарын нөхцөл байдалтай ажиллаж байна. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээнд ямар нэгэн гэмтэл гарч цахилгаангүй болсон тохиолдолд Сүхбаатар сум бүхэлдээ хөлдөх эрсдэлтэй байна. Иймд 500кВт-н цахилгааны эх үүсгүүр шаардлагатай байгаа гэв.
5.Тус байгууллагад өнгөрсөн онд аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний хэмнэлттэй ажлын бүтээмж өндөртэй 300 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий насосыг шийдвэрлэж өгсөн нь өнгөрсөн жилд 110.000 квт эрчим хүч, мөнгөн дүнгээр 34 сая төгрөгийн хэмнэлтийг гарган ажиллажээ. Иймд энэ онд мөн нэг насос нэмж суурилуулснаар ирэх жил гэхэд 68 сая төгрөгийн хэмнэлтийг гаргах боломжтой болох учраас дахин нэг насосны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон болон Зөвлөлийн гишүүд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулж, тулгамдсан асуудлаа хуваалцсан тус байгууллагын дарга Д.Алтансүх болон бусад инженер техникийн ажилтнуудад цаашдын ажилд нь амжилт хүсээд хөдөлмөрийн хүнд нөхцөлд аймгийн төвийн аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг галтай байлгахын төлөө чин сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаад нь баярлаж талархаж байгаагаа илэрхийллээ. Мөн тус байгууллагын тулгамдсан асуудлын талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж зарим нэгэн асуудлыг боломжит нөхцөл байдлаар хэрхэн дэмжиж болох талаар ярилцахаар тохирлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%