Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын зөвлөл хуралдлаа

2024-11-04

2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр сонгогдсон Зөвлөл 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөөлөгчдийн 71.4%-ийн ирцтэйгээр хуралдаж доорх 5 асуудлын талаар Засаг даргын орлогч болон холбогдох мэргэжилтнүүдээс мэдээллийг сонсож, санал бодлоо солилцон дараах санал дүгнэлтүүдийг гарган мэргэжилтнүүдэд үүрэг чиглэлийг өгсөн.
Хэлэлцсэн асуудал:
1. Сумын төсвийн гүйцэтгэл
2. Татварын орлогын гүйцэтгэл
3. Улсын болон орон нутгийн төсөв, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл арга хэмжээний гүйцэтгэл
4. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл, арга хэмжээний явцын гүйцэтгэл, зээлийн эргэн төлөлт
5. Төрийн албан хаагчдын орон тооны дутагдал /бүх байгууллагууд дээр/
✅ Төсвийн орлогыг 11, 12 сард бүрдүүлж ажиллах, орох боломжгүй орлогын талаар судалгаа гарган, тасарч байгаа шалтгаан, нөхцөлийн тайлбарыг ИТХуралд оруулах
✅Төсвийн хуваарилалтыг цаашид зөв оновчтой хийх
✅2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн асуудал үүсгээд байгаа замын асуудлын гарц гаргалгааг гарган үлдэгдэл хөрөнгө санхүүжилтээр шийдвэрлэх, мөн нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ондоо багтааж хийлгэн хүлээж авах
✅Байгаль нөхөн сэргээх сангаар хийгдэж буй Ойн ангийн үр бэлтгэх, нөөцлөх хадгалах агуулах зоорины газрын асуудлыг шийдэх, байршлыг өөрчлөх
✅Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны талаар 2025 онд томоохон бодлого, зорилтыг дэвшүүлэн хуралд оруулж, үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж ажиллах зэрэг санал дүгнэлтүүдийг гаргасан.
6-д Өмч хөрөнгийн өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл сонсох байсан ЗДТГ-ын дарга байхгүй байсан учраас дараагийн хуралд оруулахаар хойшлуулсан.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%