Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БАТ-ОРХОН ХҮДЭР, ЕРӨӨ, АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР СУМДЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

2024-12-19

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр (2024.12.19) Хүдэр, Ерөө, Алтанбулаг, Сүхбаатар сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нартай тус сумдын ойгоос 2025 онд бэлтгэх түлээний модны хуваарийн талаар санал солилцон уулзалт хийлээ.
Тодруулбал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг баталсан. Энэхүү тогтоолоор ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх дээд хязгаарыг сум тус бүрд баталж өгсөн юм. Уг дээд хязгаарт тохируулан сумдууд модны хуваариа батлахдаа ойн нөөцгүй сумдаа харгалзан үзэж шийдвэрээ гаргахыг хүслээ.
Өнөөдрийн уулзалтаар ойн нөөцгүй Сүхбаатар суманд Алтанбулаг, Ерөө, Хүдэр зэрэг сумдаас түлээний мод бэлтгэхэд сумд хоорондоо зөвшилцөн ойлголцож, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байлгахад анхаарах талаар ярилцлаа. Мөн дээрх сумдад хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, хулгайн мод бэлтгэх хэрэг зөрчлүүд нэмэгдэх хандлагатай байгаад анхаарал хандуулж ажиллахыг санууллаа.
Уулзалтад аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Алтанбулаг сумын ИТХ-ын дарга Б.Баттулга, сумын Засаг дарга Н.Ариунжаргал, Ерөө сумын ИТХ-ын дарга Т.Болд, сумын Засаг дарга Э.Одгарав, Хүдэр сумын ИТХ-ын дарга Л.Болд-Очир, сумын Засаг дарга Т.Эрдэнэбат, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбат, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн болон аймгийн Байгаль орчны газрын дарга З.Түвшинтөгс нар оролцлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%