Өнөөдөр (2024.12.20) аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын II хуралдаан Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхимд 30 төлөөлөгч буюу 73.17 хувийн ирцтэйгээр хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар:
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Ажлын албаны бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодын чиг үүрэг, ажиллах журам батлах тухай.
Аймгийн ИТХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай.
Аймгийн 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2025 оны төсөв батлах тухай.
Аймгийн 2025 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай.
Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай гэсэн 8 асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан хорооны дүгнэлтийг танилцуулж, төлөөлөгчдийн асуулт, санал, намын бүлгийн дүгнэлтийг тусган 100 хувийн саналаар баталллаа.
Ховд аймгийн 2025 оны төсвийг 131.1 тэрбум төгрөг байхаар тооцож төлөвлөсөн байна.
Дээрх төсвийн 50 хувь нь аймгийн хөрөнгө оруулалтын зардалд төсөвлөгдсөн бол сумдад санхүүгийн дэмжлэгээр 20.1 тэрбум төгрөг, аймгаас сумын орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгт 16 тэрбум төгрөгийг тус тус хуваарилах юм.
Мөн Үндсэн хөрөнгө акталж, данс бүртгэлээс хасах тухай асуудал хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Ийнхүү аймгийн ИТХ-ын II хуралдаан товлосон өдрөө хуралдааны дэгийн дагуу явагдаж найман асуудал хэлэлцэн батлав.
Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хааж үг хэллээ. Тэрбээр
2025 он олон угтаасан Ховдчуудын минь хувьд амьдрах ая тухтай орчин нь бүрдсэн, нийгэм, эдийн засагт ээлтэй, Хурдтай хөгжлийн замын эхлэл тавигдсан түүхэн он болно гэдэгт эргэлзэхгүй байна гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо
Мөн хуралдаанд хүрэлцэн ирж оролцсон төлөөлөгчид, хуралдааны бэлтгэл ажлыг хангасан ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын ажил хариуцсан нэгжийн удирдлага, албан тушаалтнууд, мөн урилгаар оролцсон байгууллага, сумдын удирдлагууд болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад талархал илэрхийлээ.