Монгол Улсын шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас төрийн албан хаагчдын дунд "Хүний эрх, эрх чөлөөг хангахад нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зохион байгууллаа.
Тэмцээний
1-р байр: Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Баярцэцэг
2-р байр: Жаргалант сумын ЗДТГ-ын Хууль, эрх зүйн мэргэжилтэн З.Сийлэгмаа
3-р байр: Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн Нийгмийн ухааны багш С.Сосормаа
Тусгай байр: Зуунмод сумын 5-р сургуулийн Бага ангийн багш Б.Насанжаргал нар шалгарлаа.
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ИТХ-ын төлөөлөгч, хуульч Б.Жигмэддорж, ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар шүүгчээр ажиллаж, шагналыг гардууллаа.