Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургагч багш нарын 2023 оны тайлан

2023-11-22

Авлигын эсрэг сургагч багш нар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:

         

Өвөрхангай аймаг болон сумдад нийтийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад Авлигын эсрэг анхан шатны сургалт зохион байгуулах чиглэлээр Өвөрхангай аймгийн 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээ томилогдсон мэргэжилтнүүдэд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Авлигаас урьдчилан сэргийлэх нь “ сэдвээр сургалт хийлээ.

 

Өвөрхангай аймгийн хэмжээнд иргэд хамгийн их үйлчилгээ авдаг төрийн үйлчилгээг үзүүлдэг / гомдол, санал их ирдэг/ албан тушаалтнуудад сургалт хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлээр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран Өвөрхангай аймгийн 32 ерөнхии боловсролын сургууль, 44 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах албан тушаалтнууд болон нягтлан бодогч, нийгмийн ажилтнууд болох  нийт 131 албан хаагчид  2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ Авлигаас урьдчилан сэргийлье” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Тус сургалтаар Авлига ба түүний тухай ойлголт, Хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэрэг сэдвээр сургалт хийлээ.  

 

 Аймгийн төрийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт зохион байгуулах, хамтран ажиллах ажлын хүрээнд  Сургагч багш нар Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн албан хаагчдад  2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Авлига ба түүний тухай ойлголт, Хор хөнөөл, Ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ?, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэрэг сэвдээр сургалт хийлээ.  150 албан хаагч хамрагдлаа.

          Мөн Арвайхээр сумын ИТХ-ын ажлын албатай хамтран Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ-ын нийт албан хаагчдад мөн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 18 -ны өдөр  зохион байгуулж 50 гаруй албан хаагч хамрагдлаа.

          Аймгийн Онцгой байдлын газраас хүсэлт ирүүлсний дагуу Сургагч багш нар аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдад Авлигын эсрэг сургалтыг зохион байгууллаа. Нийт  36 албан хаагчид танхимаар 10 албан хаагчид цахимаар хамрагдлаа.

 

          Мөн АТГ-аас орон даяар зохион байгуулж байгаа Нэгдье аяны хүрээнд Авлигатай тэмцэх газар,  аймгийн ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,  сургагч багш нар хамтран Авлигын эсрэг нэгдье сургалтыг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж танхим цахимаар төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгч нар  хамрагдаж, нөлөөллийн аяныг зохион байгууллаа.

 

 

 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 245
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
17 / 7%
7 / 3%
45 / 18%