ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАГЧ БАГШ НАРЫН 2024 ОНД ХИЙСЭН СУРГАЛТ
Авлигын эсрэг сургагч багш нар 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллав. Үүнд:
1. Аймгийн төрийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт зохион байгуулах, хамтран ажиллах ажлын хүрээнд Сургагч багш нар Өвөрхангай аймгийн Төрийн аудитын газрын аудиторууд болон албан хаагчдад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Авлига ба түүний тухай ойлголт, Хор хөнөөл, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт зэрэг сэвдээр сургалт хийлээ.
2. Өвөрхангай аймгийн Татварын газар Татварын ерөнхий газрын 2024 оны 08/950 дугаар чиглэлийн хүрээнд хүсэлт ирүүлсний дагуу “Авлигын эсрэг хууль”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай” хуулиар 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн болон сумдын татварын байцаагчдад танхим болон цахим хэлбэрээр сургалт зохион байгуулж, 41 албан хаагч хамрагдлаа. Сургалтын үеэр Татварын ерөнхий газрын даргын 2024 оны А/69 тушаалаар батлагдсан “ Мэдээлэл дамжуулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах журам”-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан Татварын албан хаагчийн “Нууц хадгалах гэрээ”-г төрийн захиргааны 22 албан хаагчаар гарын үсэг зурж баталгаажуулан, албан хаагчдын хувийн хэрэгт хавсаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
3. Арвайхээр сумын ИТХ-ын ажлын албатай хамтран Арвайхээр сумын ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн төлөөлөгчдөд Авлигын тухай ойлголт, Авлигын хор хөнөөлийн тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай, Хувийн ашиг сонирхлын болон Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай сэдвүүдээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
4. Баянгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд санал тавьсны дагуу аймгийн ИТХ-ын Эрх зүй, хяналтын хэлтсийн дарга Б.Туяацэцэг, Ахлах мэргэжилтэн, авлигын эсрэг сургагч багш М.Мөнхсүрэн, ГХУСА хариуцсан мэргэжилтэн Б. Сайнбилэг нар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус суманд ажиллаж сумын ИТХ-ын төлөөлөгчдөд дараах сэдвүүдээр сургалт хийлээ. Үүнд:
- Авлигын тухай ойлголт, авлигаас урьдчилан сэргийлэх нь
Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, эрүүгийн хуулийн зохицуулалт
- Ашиг сонирхлын зөрчил, ХАСУМ болон ХАСХОМ гаргах тухай.
5. Нийтийн албан тушаалтны авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах хэрэгжүүлэх сэргээн сануулах зөвлөн туслах зорилгоор зохион байгуулсан Тус сургалтад Хайрхандулаан сумын ИТХ-ын 18 төлөөлөгч болон Ажлын албаны албан хаагчид хамрагдлаа.
6. Өвөрхангай аймаг болон сумдад нийтийн албанд шинээр томилогдсон албан хаагчдад Авлигын эсрэг анхан шатны сургалт зохион байгуулах чиглэлээр Өвөрхангай аймгийн 19 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинээр томилогдсон мэргэжилтнүүдэд 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Авлигаас урьдчилан сэргийлэх нь “ сэдвээр сургалтыг тус тус хийлээ.