Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын даргын ивээл дор анх удаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан байна. Тус тэмцээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулагдсан дүүргийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нийслэлийн тэмцээнд оролцох эрхээ авсан эрэгтэй 6, эмэгтэй 3 тамирчин дүүргээ төлөөлөн дээрх тэмцээнд оролцсон ба эрэгтэй тамирчдын төрөлд 9 дүгээр хорооны иргэн Л.Идэрзана 1 дүгээр байр, 11 дүгээр хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ 2 дугаар байр, 8 дугаар хорооны иргэн Ц.Төгөлдөр 5 дугаар байр, эмэгтэй тамирчдын төрөлд 14 дүгээр хорооны иргэн Л.Мөнхзаяа 1 дүгээр байр эзэлж Сүхбаатар дүүргийн шатарчид маань амжилттай оролцож Нийслэлийн сонирхогчдын шатрын аваргаар тодорсон байна.
Мөн тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй 20, эмэгтэй 7 шатарчинд “Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан 2015 оны 1 дүгээр сарын 10, 11-нд явагдах Монгол Улсын УИХ-ын даргын ивээл зохион байгуулагдах сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон байна.