Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-аас 2014 оны "онцлох-9" ажлаа нэрлэлээ.

2015-01-10

Сумын ИТХурал 2014 оны онцлох 9 ажлаа нэрлэж байна.


1.Иргэд олон нийтийн ололцоон дээр тулгуурласан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 07-р сарын 03-ны өдрийн дугаар 31 тоот тогтоолоор сумын хэмжээнд нийлэг уутны хэрэглээг хориглох шийдвэр гарсан нь үр дүнтэй ажил боллоо. Энэ ажлын хүрээнд иргэд нийт 800 ш давуун уут 350 ш цаасан уут дэлгүүрүүдэд нийлүүлэн борлуулсан байна.


2. Тоонот толгойн нэршлийг тогтооход иргэд олон нийтийн саналыг авч шийдсэнээс гадна хүндэтгэлийн хөшөөт цогцолборын зургийг шалгаруулан  баталсаны дагуу Тоонот толгой дах Хүндэтгэлийн хөшөөт цогцолбор  ОНХСангийн 40.0 сая төгрөгийн санхүүжилтээр баригдан ашиглалтанд орлоо.

3. Буриад түмний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах зорилгоор “Ёохор” үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж жил бүрийн 7-р сарын 19 нд Ёохор үндэсний наадмыг олон улсын хэмжээнд зохион байгуулж байхаар тогтон ажлыг хэсгийг байгуулав.


4.  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зарласан тэтгэлэгийн хүрээнд суманд “Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэнд Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлаас хяналт тавих нь” дэд төслийг амжилттай хэрэгжүүлж байна.төслийн санхүүжилт 3600000 төг.төслийн хүрээнд 18 иргэнийг сургалтанд хамруулж, гарын авлага тараах материал 300 гаруйг хэвлүүлж иргэдэд хүргээд байна.


5. Сумын ахмадын аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулж байхаар тогтоон  5 сарын 30-нд ахмадын волейболыгМУ-ын гавъяат дасгалжуулагч Ганболдын Дэмбэрэлсайханы нэрэмжит болгонамжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт12 багийн 60 гаруй тамирчид хамрагдсан байна.


6. Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж агсны 80 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх, бэлтгэл ажлыг хангах сумын комиссыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар томилон уг арга хэмжээг МЗЭ,Хэнтий аймгийн ЗДТГазартай хамтран 9 сарын 09,10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.


7. 11 дүгээр сарын 03-06-ний өдрүүдэд Хурх, Онон Барх, Норовлин  багуудад  ИТХ-ын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр ИТХ-ын үйл ажиллагааны тайлан, Иргэний  танхимаар зохион байгуулагдаж  буй ажлуудыг танилцуулан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа. 4 багийн иргэдээс нийт 45 санал, шүүмжлэл гарсан бөгөөд санал шүүмжлэлийг холбогдох албан тушаалтанд өгч хариуг хүргүүлэн ажиллав.


8. НӨУБайгууллагын зүгээс ажлын алба, Төлөөлөгчид болон иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх,тэдний оролцоог сайжруулах үүднээс олон талт сургалтанд тэднийг харуулав.Тайлант онд ИТХ-ын зардлаар Улаанбаатар, Аймаг,  бүсийн 15 удаагийн сургалт, семинарт 51 хүн хамрагдсан дүнтэй байна.


9. Сумын газар нутгийн нэрийг сэргээх, нэршлийг тогтоох ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж батлуулахыг ажлын хэсгийн ахлагчид даалган ажиллаж байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%