Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн зарим газарт зам даваа хаагджээ.

2015-01-19

Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажлын алба 2015 оны 1 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Зэдэрийн булаг, Яргайтын даваа, Нам давааны чиглэлд ажиллаж, өвөлжилтийн байдалтай танилцсан байна.
Энэ бүс нутагт зургаан суурь малчны 30 гаруй иргэд оршин суудаг байна. Сүүлийн 10 жилийн дундаж хэмжээнээс их цас орлоо гэж малчид ярьж байв. Энэ орчмын зам даваа Цагаан хөтөлөөс цааш малчин Мягмаржав, Батсайхан, Энхбаатар, Бямбасүрэн, Магванжав, Халзаа нарын малчдын өвөлжөөг хүртэл нийт 22 км газарт автомашин явах боломжгүй болсон байна.
Ахлах, дунд ангийн сургуулийн сурагчдын амралт дуусч байгаатай уялдуулан аймгийн төв рүү явах чиглэл хөдөлгөөн ихэссэн байна. Гэвч зам хаагдсаны улмаас цасанд суусан машин их таарч байв.
Дээр нэр дурьдсан айл өрхүүдийн 30 гаруй иргэдэд ямар ч тусламж хүрэх боолмжгүй болсон байгааг аймаг, сумдын удирдлагууд болон ОБГазраас анхаарч зам нээх туслалцаа үзүүлэх шаардлагатай байгааг малчид уламжилж өгөхийг хүслээ. 


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%