Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БОЛОВСОН ХОГИЙН ЦЭГТЭЙ БОЛЛОО

2015-01-21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран “Загвар хороо” төслийг Чингэлтэй дүүргийн 16-р хороонд төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд анхны боловсон хогийн цэгийг тус хороонд байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, АНУ-ын Азийн сангийн Засаглал ба эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Марк Коениг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга А.Гэрэлт-Од,  16-р хорооны Засаг дарга Ш.Жаргалсайхан нар оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, ил задгай хог хаягдал үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар шийджээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%