Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Хонгорын бахархал" хоршооны үйл ажиллагаатай танилцлаа

2014-08-18

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн өнөөдөр "Хонгорын бахархал" хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус хоршоо нь хээрийн фермийн аргаар өдөрт 3000 литр сүү боловсруулах хүчин чадалтай байгуулагджээ. Гэвч сүү цагаан идээний борлуулалтаас үүдэн өнөөдрийн байдлаар өдөрт 1000 литр сүүгээр аарц, ааруул, цөцгий боловсруулж байна. Саалийн хугацаанд ойр хавьд зуншиж буй нийт 250 гаруй өрх айлаас 576 сая литр сүүг цуглуулан боловсруулах боломж байна. Энэ нь ноос, арьс ширний урамшуулалаас ч илүү их ашиг авчирна. Иймд энэ том зах зээлийг дэмжиж ажиллах төрийн бодлого үгүйлэгдэж байна хэмээн тус хоршооны дарга Г.Бадарч ярьлаа. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дагаж, сав баглаа боодлын үйлдвэрлэл хөгжих боломж байна. Мөн Дарханы нэрийг гаргасан экологийн цэвэр, хүнсний брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэхэд ойрхон байна гэлээ. Тус хоршооны хувьд банкнаас болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл аваагүй иргэдийн хөдөлмөрөөрөө хоршиж ажиллах чин хүслээр байгуулагдан ажлаа эхлүүлжээ. Борлуулалтын асуудлаа шийдчихвэл өдөрт боловсруулах сүүний хэмжээг 2000 литрт хүргэнэ. Ингэж чадвал малчдын гарт 80 сая төгрөг очино гэсэн тооцоог гаргасан байна. Мөн өдөрт боловсруулж буй 1000 литр сүүнээс 850 литр шар сүү гардаг байна. Ирэх жилээс Шар сүүг боловсруулж, иргэдэд хүргэх зорилго тавьжээ. Тослоггүй нэмэлт Кальци агуулсан шар сүү нь хүний биеийн кальци болон Д амин дэмийн хэрэгцээг бүрэн хангадаг . Мөн хорт хавдрын дараах эмчилгээнд хэрэглэдэг юм байна. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%