Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Боловсролын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлав.

2015-01-26

    Саяхан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаар хэлэлцэж, иргэд олон нийтийн саналыг тусгасан аймгийн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролыг 2015-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталжээ.

     Аймгийн боловсролыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-г анх 2002 онд аймгийн ИТХ-аар хэлэлцэн батлаж, 2007 он хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн байна. 2007 оноос хойш урт болон дунд хугацааны стратегийн төлөвлөлтгүй, жил жилээр ажлаа төлөвлөж ирсэн байна. Иймд салбарын хэмжээнд гарч байгаа өөрчлөлт шинэчлэлтэй уялдуулан орон нутаг боловсролын бодлогоо цогц байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай аймгийн БГ-ын дарга танилцууллаа. Стратеги төлөвлөлттэй аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид танилцаж, улмаар аймгийн Иргэний Танхимаар хэлэлцүүлсний дараагаар ийнхүү аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулж байгаа юм.
    Стратеги төлөвлөгөөнд дийлэнх багуудад шинээр цэцэрлэг барих шаардлагатай байгааг тусгаж, хүүхэд хүмүүжих орчинг орчин үеийн шаардлагад нийцүүлэн байгуулах, ялангуяа байгаль шинжлэлийн ухааны сургалтын кабинет, лабораториуд байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн аймгийн хэмжээнд сурагчдын сурлагын амжилт, цэцэрлэгийн хамран сургалт болон бусад үзүүлэлтүүд улсын дунджаас өндөр байгаа давуу талаа улам бататгах, гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, энэ хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, багш нарын туршлага солилцох, сургалт явуулах, сурагч солилцдог болохыг чухалчилсан байна. Төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад тэгш хандах зарчмыг баримтлаж, Хувийн хэвшлийн сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжлийг дэмжихээр тусгасан байна. Тэргүүлэгчдийн хурлаар боловсролын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг баталсаны зэрэгцээ “Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөрийн 1 дэхь шатыг нийт багш нарын 98 хувь нь багш нарын хэрэгцээнд бүрэн нийцсэн маш сайн хөтөлбөр болсон гэж үнэлэн дахин үргэлжүүлэх санал тавьсан учраас Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн хөтөлбөр 2-ийг боловсруулсан байна.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%