Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоов

2015-01-26

       Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  2015 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоосон байна.  2015 онд нийт 488 га талбайгаас хэрэглээний болон түлээний модыг бэлтгэнэ.

      Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ өдрийн хурлаар аймгийн хэмжээнд 2015 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцэн баталлаа. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 488 га талбайгаас 3662 метр куб мод бэлтгэхээр заасан бол  Түлээний модны дээд хязгаарыг аймгийн хэмжээнд 11000 метр куб байхаар тогтоолоо.
    Ойгоос мод бэлтгэх батлагдсан дээ хязгаарт багтаан арчилгаа цэвэрлэгээ огтлолт явуулах, хяналт тавих, арчилгаа цэвэрлэгээний огтлолтыг зөвхөн ойн мэргэжлийн байгууллагаах, ойн цэвэрлэгээг ойн нөхөрлөлөүүдээр хийлгэж, Ойн цэвэрлэгээний ажлаасгарч байгаа мод модон бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот руу тээвэрлэн борлуулахгүй, зөвхөн аймгийн хэрэгцээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Нэг. Аймгийн хэмжээнд 2015 онд ойгоос бэлтгэх
хэрэглээний модны дээд хязгаар

                                                                                                     хүснэгт №1

Огтлолтын төрөл

Арчилгааны огтлолт /м.куб/

Цэвэрлэгээний огтлолт /м.куб/

Ойн цэвэрлэгээ /м.куб/

нийт

Модны  төрөл

нарс

нарс

хус

улиас

нарс

хус

улиас

 

зориулалт

хэрэглээ

1000

1550

512

-

300

 

300

3662

түлээ

500

1730

-

1308

3870

700

2892

11000

талбайн хэмжээ /га/

38

128

322

488

 

Хоёр. Түлээний модны дээд хязгаар

                                                                                                      Хүснэгт №2

Д/д

Сумын нэр

Модны хэмжээ

/шоо.м/

Нарс

Улиас, улиангар

Хус

Нийлүүлэх сумын нэр

1

Хонгор

2500

1250

100

250

Хонгор сум

2

Шарын гол

3250

1800

1200

250

 

3

Дархан

5200

3000

2000

200

 

4

Орхон сум

50

50

-

-

 

Аймгийн дүн

11000

6100

4200

700

 

 

 



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%