Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн баярыг
тохиолдуулан “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг
2015 оны 1 дүгээр сарын 28-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 16-нийг
хүртэл Тусгаар Тогтнолын талбайд дүүргийн Бизнес инкубатор төв,
Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар, нутгийн
зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Энэхүү өргөтгөсөн худалдаанд Архангай аймгийн Чулуут сумынхан болон бизнес эрхлэгчид өөрсдийн боловсруулсан цагаан идээгээрээ оролцож байгаагаараа онцлогтой юм.
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хүнсний шилдэг манлай үйлдвэр Өгөөж ХК, махны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Мах маркет, Баатрууд тэнгэр ХХК, Дөрвөн шонхор хүнсний зах, Жагай санрайс зэрэг 10 гаруй компани 60 гаруй дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч 35 иргэн, аж ахуй нэгж Монголын үндэсний баяр Цагаан сард зориулсан бүх төрлийн бүтээгдэхүүнээ Нийслэлийн иргэддээ худалдан оролцож байна.
Сар шинийн баяраа тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эрүүл аюулгүй цагаан идээгээ худалдан авахыг Нийслэлчүүддээ уриалж байна.