Төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн
талаарх мэдлэг, ур чадварыг дээшдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд Нийслэлийн Архивын
газрын Төлөвлөлт, арга зүйн хэлтсийн сургалт арга зүйн мэргэжилтэн Н.Оргилболд
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд, хороодын Иргэний танхимын зохион
байгуулагчдад “Төрийн албан хэрэг хөтлөлт” сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн
ажлыг сайжруулах, харилцан туршлага солилцуулах, улмаар өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Ажилтнуудад
зориулан “Төрийн албан хэрэг хөтлөлийн заавар, баримт бичгийн стандартын тухай
үндсэн ойлголт” гэсэн гарын авлага тараалаа.