Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Утаагүй Дархан хот" хөтөлбөр хэрэгжиж байна

2015-02-02

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 97 дугаар тогтоолоор "Утаагүй Дархан хот" хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд бүрэн шаталттай зуух тараах суурилуулах ажлыг Дархан сумын ЗДТГ, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтран зохион байгуулж нийт 350 зуухыг тарааж суурилуулахаас одоогийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа гэж аймгийн БОГ-ын дарга Б.Ганзориг хэллээ.
“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, аймгийн ЗДТГ, Байгаль орчины газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч тус аймагт агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхлэсэн. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт “Их тэнгэрийн хүч” ХХК шалгарч Турк технологийн БЕКАЗ 801, 137, 107 маркын зуухуудыг айл өрхүүдэд сонголттойгоор нийлүүлж байна. Уг төсөлд Дархан сумын 1, 2, 3, 8 дугаар багуудын өрхүүд хамрагдсан. Зуухны үнийн дүнгийн 70 хувийг “Цэвэр агаар сан” болон орон нутгийн төсвөөс буцалтгүйгээр олгож байгаа бол үлдсэн 30 хувийг нь иргэд өөрсдөө гаргаж байгаа юм. Үнийн хувьд нэг бүр нь 102.0, 124.0, 174.0 мянган төгрөгийн үнэтэй. Ямар зуух сонгосноосоо шалтгаална гэв. 

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%