Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Малчдад туслах хөдөлгөөнд” байгууллагууд нэгдэж байна.

2015-02-05

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын "Нээлттэй Төлөөлөгч" клубээс санаачилан орон нутгийн хэмжээнд цас их унаж малын бэлчээр хомсдож, өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан малчдад туслах хөдөлгөөнийг өрнүүлсэн билээ.   

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх “Нээлттэй төлөөлөгч” клубийнхэн анхны ажлаа Малчдад туслах хөдөлгөөнөөр эхлүүлсэн. Тус хөдөлгөөнд нийгмийн хариуцлагаа ухамсарласан олон байгууллагууд нэгдэж байна. Тухайлбал:  “Дархан Минж” ХХК-иас 350,000 төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг нэхий бээлий бэлэглэсэн бол MBM зочид буудлын хамт олон 400,000 төгрөгийн үнэ бүхий 1 тн хивэг бэлэглэлээ. Мөн “АПУ” ХХК-ийн Дархан салбарын хамт олон мөнгөн тусламж үзүүлж, Дархан хүнс ХК-ийн ажилчид өөрсдийн урласан элгэвч нэмнээ, лаа шүдэнз зэрэг малчдад хэрэгтэй үнэ бүхий зүйлсийг хандивлалаа.
     Малчдад туслах хөдөлгөөнд Комфорт ХХК, Барил трейд, Сод Монгол ХХК зэрэг байгууллагууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн төрийн байгууллагууд нэгдэж, хандив цуглуулж эхэлжээ. Ирэх долоо хоногийн эхээр цугларсан хандив, тусламжийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид ажлын хэсэгт хуваагдан малчдад хүргэж өгөх ажлыг зохион байгуулах юм байна.

Х.Соёл-Эрдэнэ


УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%