Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Уриалга

2015-02-09


Монголчууд одоогоос 2000 жилийн тэртээгээс эхлэн үндэсний баяр болох “Цагаан сар” буюу хаврын баярыг  уламжлалт ёс заншлаа дээдэлж, ахмадуудаа хүндэтгэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү баярыг эдийн засгийн зардал чирэгдэл багатайгаар ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, цэвэр цэмцгэр, соёлтой, зөв зохистой архигүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх талаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид Эрхэм хүндэт Дарханчууддаа хандан уриалга гаргаж байна.

Сар шинийн баяраар нэгэндээ үнэтэй бэлэг бэлдэх нь эдийн засгийн хувьд хүндээр тусдаг, ялангуяа өндөр настнуудад илүүтэй ачаалал  бий болгодог. Цагаан сар бол Монгол үндэсний их өв соёлыг өөртөө тээж ирсэн. Энэ утгыг алдагдуулалгүй, ахмадуудынхаа тохойг нь түшин насыг нь хүндлэн золгодог, ахмадууд нь “Миний насыг аваарай” гэсэн бэлэгдлийн үгээ хэлж хүн бүрт  бараа бүтээгдэхүүнээр гарын бэлэг тараах бус, ураг төрөл, зочин гийчиндээ идээ будаанаасаа хувь хишиг хүртээж, өрх бүлээрээ уулзаж, төрөл саднаа мэдэлцэж, эдийн засагт хэмнэлтэй, бэлэг дэмбэрэл ерөөлийн агууламжтай байдлаар тэмдэглэхийг уриалж байна. 
  Монголчууд бид сар шинийн баяраа угтаж гэр байшин, хашаа хороогоо цэвэрлэн тоос шороогоо гөвөн шинэ оноо цэвэр цэмцгэр угтдаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Энэхүү уламжлалаа даган өрх гэр бүр, байгууллага аж ахуйн нэгж болгон гадна дотно цэвэрлэгээгээ хийж, хог шороо, цас мөсөө цэвэрлэн сар шинээ өнгөтэй өөдтэй угтахыг хүсье.
Эхийн цагаан сүүгээ амлан өссөн Эрхэм хүндэт иргэн та бид Цагаан сэтгэлийн бэлэгдэл, цаглашгүй их баяраараа айргаа сөгнөн, архинаас татгалзан  аятай, эвтэй сайхан баярлана гэдэгт итгэлтэй байна.  
 Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%