Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

3 сая дахь иргэний чацуутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулав

2015-02-13

    Улиран одож буй ялгуусан хэмээгч модон морин жилийн барианд Монгол улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. мөн өдөр Дархан-Уул аймагт 9 хүүхэд мэндэлсний дотор 3 сая дахь иргэний хамгийн ойр чацуутнаар Дархан сумын 6 дугаар багийн иргэн Х.Алтангэрэлийн Үүрийнцэлмэг охин тодорч, ээж аав, өтгөс буурал, өрх гэрийнхэн, нийт Дарханчуудаа баярлуулсан билээ.
     Өнөөдөр Дархан-уул аймагт төрсөн 3 сая дахь иргэний чацуутнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулав. Уг арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бэлгийг 3 сая дахь иргэний чацуутнуудын аав, ээжүүд хүндэтгэн хүлээн авлаа.
       Аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнх нар уг арга хэмжээнд оролцож, бяцахн үрсдээ баяр баярын дээдийг ерөөж, хамгийн сайн сайхныг хүслээ.

      Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс хоёр өрөө байр буюу эсвэл түүнтэй тэнцэх урамшуулал, тэтгэмжээр мялаасан. Харин түүнтэй цаг, минут, секундын хувьд хамгийн ойр төрсөн 20 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 29 хүүхдийг тодруулж тусгай тэтгэмж урамшуулал олгож байгаа аж. Түүнээс гадна 1 дүгээр сарын 24-нд төрсөн бүх хүүхдэд урамшуулал олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%