Дүүргийн ИТХ, Дүүргийн Засаг даргын дэргэдэх Санхүү, төрийн сангийн
хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, “Тогтвортой амьдрах итгэл”
Төрийн бус байгууллага хамтран энэ сарын 13-ны өдөр Дүүргийн “Иргэдийн
бүлэг”-ийн зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү нар оролцлоо. Зөвлөлдөх уулзалтыг нээж, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр, “2012 оноос хойш Дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас иргэдийг худалдан авах ажиллагаанд оролцуулах талаар нэлээдгүй ажил хийсэн. Иргэдийн бүлэг дүүргийн хэмжээнд аль ч хороонд худалдан авах ажиллагаанд оролцдог байсан. 2015 оноос эл байдалд өөрчлөлт оруулж, Иргэдийн бүлэг зөвхөн бүртгэлтэй, байгуулагдсан хорооныхоо нутаг дэвсгэрт худалдан авах ажиллагаанд оролцохоор болсон” гэдгийг дуулгалаа.
Уулзалтын үеэр Дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж “Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа, иргэдийн бүлгийг бүртгэх, жишиг баримт бичиг бүрдүүлэх заавар”, Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн мэргэжилтэн Г.Чинсанаа “Иргэдийн бүлгээр хийгдсэн ажлын санхүүжилт түүнийг олгоход бүрдүүлэх баримт бичиг, анхаарах зүйлс”, 17 дугаар хорооны “Бүтээлч үйлс” иргэдийн бүлгийн ахлагч Л.Дашдорж “Иргэдийн бүлгээр хийсэн ажлын сайн туршлага” зэрэг илтгэл тавигдав. Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд оролцогсод асуулт, хариулт өрнүүлсэн бөгөөд уулзалтад хамрагдсан Иргэдийн бүлгүүдийг ном, гарын авлагаар хангалаа. Дүүргийн хэмжээнд Иргэдийн 42 бүлгийн 200 гаруй гишүүнтэй юм байна.