Дүүргийн Засаг дарга бөгөөд Төсвийн ерөнхийлөн захирагчтай салбар
хариуцсан Орлогч, төсвийн шууд захирагч нартай энэ сарын 26-нд, Шинийн
8-ны Билигт сайн өдөр Үр дүнгийн гэрээ байгуулсан. Мөн Төрийн өмчийн 14,
Төрийн бус өмчийн 7 сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулсан.
Энэ үеэр Засаг дарга Д.Ганболд ” Монгол Улсыг Оюу толгой, Тавантолгой
биш оюунлаг, боловсролтой Монгол хүн хөгжүүлнэ” гэдгийг онцлон хэлж
байлаа.