Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

2015-03-02

Эх орончдын өдөр жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тохиодог. Энэ өдрөөр Тусгаар тогтнолын талбайд баярын арга хэмжээ зохион байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга, дүүргийн Засаг дарга Д.Ганболд үйл ажиллагааг нээж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн. Мэндчилгээнд:
“Эрх чөлөөт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн, нийслэл Улаанбаатар хотын зүрхэн хойморт залрах, төр, шашны тахилгат уул , ариун дагшин “Хайрхан”-аараа овоглосон Чингэлтэйчүүд, эрхэм журмын нөхөд Та бүхэндээ Эх орончдын өдөр, улстөрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Мянга мянган жилээр тоологдох төрт ёсны түүхэн уламжлал-Тусаар тогтнол хоёр салшгүй холбоотой билээ. Энэхүү агуу түүх, агуу үйл хэрэг, Тусгаар тогтнолын түүхэн үнэ цэнийг бататгах, хойч үедээ өвлүүлэн мөнхлөх зорилгоор бүтээн босгосон Тусгаар тогтнолын гэрэлт хөшөөний дэргэдээс намынхаа мянга мянган гишүүд, дүүргийн иргэддээ мэндчилж байгаадаа баяртай байна.
Дэлхийд анхдагч төрт улсыг бий болгох, ертөнцийн хамгийн агуу эзэнт гүрнийг нэгтгэн байгуулах, эх орноо харийн дарлалаас чөлөөлөх, их гүрний хатуу бодлогыг эв ухаан, эр зоригоороо даван туулах, улсаа хөгжүүлж, урагшлах замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэхчилэн өнгөрсөн түүхийн улбаа бүхэн үе үеийн халуун эх орончдын зам мөр билээ. Өнгөрсөн 90 гаруй жилийн алдаа, оноо аль аль нь Монгол Ардын Намын үйл хэрэгтэй салшгүй холбоотой.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө үндэсний эрх ашиг, эв нэгдлээ эрхэмлэн, Монголчууд бид ардчлал, зах зээлийн хөгжлийн замыг сонгоход Монгол Ардын Нам манлайлан оролцож, өнөөдрийг хүртэл тууштай түүчээлэн авч явж байна.
Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, өнөөдрийг бий болгосон үе үеийн эх орончдыг бид мартах ёсгүй. Тэдний байгуулсан гавьяа, түүхэн үйл хэргийг бахархан дууриаж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм. Монгол Ардын Намын тулгуур үзэл баримтлал, язгуур эрх ашиг бол эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол эх орон маань юм.
Эх орон гэдэг иргэдийхээ нэгдэл, зүтгэл, итгэл, хүндлэл, хариуцлага дээр оршин тогтнож, хөгжин дэвждэг. Энэ бүхэн нэгдэж, эх оронч үзэл бий болдог. Монгол Ардын Нам үүсэн бий болсон цагаасаа эх оронч үзлээр улсынхаа хөгжил дэвшилд туршлагатай, тулхтай, тооцоотой, сэтгэлтэй хандаж ирсэн. Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон Монголчууд бид эх оронч үзэл, төрт ёсны түүхэн уламжлал, Тусгаар тогтнолоо нандигнан дээдэлж, улс орон нийслэл Улаанбаатар хот, төрөлх Чингэлтэй дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө Хамтдаа зүтгэх их үйлс маань бүтэмжтэй байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.
Тусгаар тогтнол, төрт ёс, эрх чөлөө минь мөнх оршиж, үе үеийн эх орончдын үйл хэрэг үргэлжлэн хүчирхэгжиж, эв эе батжин, эх орон минь хөгжин дэвшиж Монгол минь өнө мөнх оршиг ээ. Та бүхэндээ Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн байна.



УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%