Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж өгөв

2015-03-05

Дүүргийн гуравдугаар хорооны хэмжээнд 2014 онд гарсан гэмт хэргийн гаралт, нөхцөл байдалд дүгнэлт хийхэд залилан, хулгайн төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тиймээс тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн эздийг оролцуулан, харилцан санал солилцох уулзалтыг хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулав.
Уулзалтын үеэр холбогдох хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн үнэт зүйлс, эд материалын хадгалалт хамгаалалтыг зохих журмын дагуу хангаж ажиллах, хэт бага үнээр үнэлж эд зүйлсийг авахгүй байх, өөрсдөө ажлын байрандаа гэмт халдлагад өртөхгүй байх, чанарын шаардлагад нийцсэн дохиолол, камержуулалтыг суурилуулж үйлчилгээ явуулах талаар зөвлөмж өгчээ.  
Уулзалтад Засаг дарга Ж.Чимэдцогзол, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.Туяа, Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин, Хэсгийн байцаагч, ахмад Б.Эрдэнэхангай, Олон нийтийн цагдаа Х.Оюунбилэг, Урамшуулалт эргүүл С.Батжаргал, Иргэний танхимын ажилтан Б.Азмаа болон , 12 аж ахуйн нэгжийн захирал  оролцлоо.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%