Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан сумын 7 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

2015-03-06

Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Энэрэл цогцолбор сургуулийн хашаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо. Уг цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болох 919 сая төгрөг, Боловсролын яамнаас 26,7 сая төгрөгөөр зөөлөн эдлэл, тоглоом, эцэг эхчүүдийн хандив дэмжлэг 4 сая төгрөгөөр байгуулсан байна. Дархан сумын 6 дугаар цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, БСГ-ын дарга н.Ганчулуун нар оролцож тууз хайчлав. Тус цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар 130 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгохоор бүртгэж авсан гэж цэцэрлэгийн эрхлэгч Д.Наранчимэг ярив.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%