Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДҮҮРГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2015-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо” сэдэвт дүүргийн эмэгтэйчүүдийн уулзалт, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг дарга Тамгын газар хамтран  өнөөдөр Соёл урлагийн Их сургуулийн “Оюутан театр”-т зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцож эмэгтэйчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүллээ.





Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ  нээлтэнд хэлсэн үгэндээ Эмэгтэйчүүдийн эрх, нийгэм дэх оролцоо бидний үргэлж бодох, эргэцүүлэх, түүний бий болгохын төлөө, ололт амжилтаа улам ахиулахын төлөө хичээх ёстой асуудал юм.
Чухам тиймийн учир бид эмэгтэйчүүдийнхээ баярын энэ өдөр, дүүргийнхээ эмэгтэйчүүдийн бүх талын төлөөлөл болсон та бүхнийгээ “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо” уулзалтад урин залж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, тэдний нийгэм дэх оролцоог хангахтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлт, Төр, орон нутгийн бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх нь энэхүү уулзалтын зорилго юм гэдгийг онцлон хэллээ.
Мөн энэхүү уулзалтын үр дүнд Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолой ямагт хүчтэй сонстох болно гэдэгт итгэлтэй байна.      
Алдрай үрсдээ ертөнцийн сайхан ээж, амраг ханьдаа хорвоог туулах жигүүр, айл гэрийн минь тулах нэгэн багана, улс орны минь өөдлөх нэгэн хүч болсон ертөнцийн сайхан бүсгүйчүүд та бүхэндээ эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж, зол жаргалаар үргэлж дүүрэн явахын ерөөлийг нийт эмэгтэйчүүд эхчүүддээ өргөн дэвшүүллээ.


Энэ үеэр “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо” сэдвээр Гал голомт төвийн тэргүүн, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Д.Мөнхөө,” “Орон нутгийн хөгжилд эмэтгэйчүүдийн оролцоо” сэдвээр тус дүүргийн 3-р хорооны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол нар илтгэл тавьлаа.


Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болон хүрэлцэн ирсэн  400 гаруй  эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлж дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын язгуур урлагийн тоглолтоор бэлэг барилаа.










УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%