Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг угтаж “Эх
орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын
13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газраас Тусгаар
тогтнолын талбайд зохион байгууллаа.
Монгол цэргийн өдөрт зориулсан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Д.Ганболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монгол цэргийн өнгөрсөн одоо, ирээдүйг бахдам үйлсээрээ арвижуулан дархалж яваа Эрхэм хүндэт ахмад дайчид , чөлөөнд байгаа Генерал, Офицерууд, цэргийн үүргээ биелүүлж яваа ахлагч, байлдагч, Зэвсэгт хүчин, Хил, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг хүргэе?
Мянга мянган жилээр тоологдох төрт ёсны түүхэн уламжлал, Тусгаар тогтнолын түүхэн үнэ цэнийг бататгах, хойч үедээ өвлүүлэн мөнхлөх зорилгоор бүтээн босгосон “Тусгаар тогтнол”-ын гэрэлт хөшөөний дэргэдээс Та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна.
Эр цэрэг- Эх орон-Тусгаар тогтнол гурав салшгүй амин холбоотой. Эх оронгүй, тусгаар тогтнолгүйгээр олдох, орших Эрх чөлөө гэж үгүй билээ. Бидний амьдрал өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд оршдог.
Өвөг дээдсийнхээ, халуун эх орончдынхоо байгуулсан гавьяа, бүтээсэн бүхнийг хойч үеийн бид үүрд дурсч, алдаршуулж, өвлүүлэн уламжлуулж, үлдээж байх учиртай. Монгол төрийн, Монгол түмний түүх нь Монгол баатрууд, Монгол цэргүүдийнхээ эр зоригоор ирлэгдэн бичигдэж ирсэн бахдам онцлогтой. Хүннү, Их Монголын Эзэнт гүрний үеэс Монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинд бишрүүлсээр өнөөгийн бидэнд омог бардам өвгөд минь өвлүүлжээ.
Үүний баталгаа болж Монгол цэргүүд дэлхийн өнцөг булан бүрт Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, өргөсөн тангаргаа биелүүлж явна.
Ахмад үегүйгээр хойч үе оршин тогтнохгүй. Өнөөдрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрахад халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн үе үеийн Эх орончид, эр цэргүүдээ бид мартах ёсгүй.
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад орон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл алхах гэж байна.
Дэлхийн II дайны хүнд хэцүү үед анд нөхөддөө унах морь, өмсөх дах, дэгтийнээс эхлээд байгаа бүхнээ өгч сэтгэлийн халуун дэм болсон нь Монголын өгөөмөр сэтгэлт ард түмэн билээ.
Мөн 1939 оны Халх голын тулаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Зөвлөлтийн Улаан армитай мөр зэрэгцэн тулалдсан өвөг дээдсийнхээ аугаа баатарлаг гавьяаны өмнө хойч үе нь хүндэтгэл үзүүлж байна.
Монголчуудын эв нэгдэлдээ үнэнч, Эх орондоо хайртайн баталгаа болсон түүхэн үйл явдал өдгөөгөөс 70 жилийн өмнө буюу 1945 оны 10-р сарын 20-ны өдөр тохиож, ард түмний дунд Бүх нийтийн санал асуулга явуулахад 100 хувийн саналаар Тусгаар тогтнолоо бататгасан юм аа.
Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд “Дөл” тэмцээнийг зохион байгуулсан нь эх орноороо бахархах, эх орноо хайрлах, эх орныхоо төлөө зүтгэх хүсэл эрмэлзлийг нь бадрааж, цэргийн албаны сүр жавхланг бишрүүлсэн онцгой арга хэмжээ болж байна.
Тусгаар тогтнолны талбай дээр ахмад дайчид, Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, цагдаагийн албан хаагч ах, эгч нартайгаа Эх орончдын ирээдүй болж,Тусгаар тогтнолыг даян дэлхийд тунхаглан авч явах залуу үеийнхний төлөөлөл мөр зэрэгцэн жагсч, үе тэнгийн найз нөхөд нь тэднээр бахархан баярлаж байна. Өнөөдөр эх орны нийслэл Улаанбаатар хотын хоймор Чингэлтэй дүүргийнхээ Тусгаар тогтнолын талбайд дүүргийн ерөнхий боловсролын сурагчид, хүүхэд, залуучуудын төлөөлөл Монгол хүний ариун ёсыг сахиж явахаа батлан, эх орныхоо нэрийг дуурсгасан, бүтээлч хүмүүн болох, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө, эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм ухаанд хичээнгүйлэн суралцаж, эх орныхоо гэгээн ирээдүйг бүтээлцэх итгэл даасан иргэн байхаа батлан Эх орондоо андгай өргөнө.
Ахмадуудынхаа хийж бүтээн байгуулсаныг үргэлжлүүлж, илүү ихийг бүтээхийн төлөө зүтгэж, Оюунлаг, эрүүл чийрэг Монгол хүн болон өсч торнин, эх орныхоо Тусгаар тогтнолынхоо итгэл төгс эзэд нь байх хүүхэд, залуусаараа бахархаж байна. Зэвсэгт хүчний 94 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулж буй “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа, ахмад дайчид, Зэвсэгт хүчин, Онцгой, Хилийн цэрэг, Цагдаа гээд мөрдэстэй албан хаагчид, иргэд, хүүхэд залуучууд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсье.
ТА, БИД, БҮГДЭЭРЭЭ “ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛ”-ЫНХОО ЭРХ ЧӨЛӨӨТ ЭЗЭН НЬ БИЛЭЭ.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ