Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЖДҮ, ААН, компаниудад зориулсан “Know how” мэдээллийн аянд нэгдээрэй

2015-03-23

“Баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд Дорнод ХАҮТ-аас Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Монголын менежментийн Зөвлөхийн институттэй хамтран  ЖДҮ, компаниудын удирдлагуудад зориулсан “Know how” мэдээллийн аяныг 3-р сарын 26-ны өдөр зохион байгуулна. Жижиг дунд бизнесийн Зөвлөх үйлчилгээ болон түүний ач холбогдлыг таниулан, мэдээлэл өгөх зорилготой энэ арга хэмжээнд стратеги, менежментийн чиглэлийн үндэсний зөвлөх компаниуд оролцож, зөвлөх үйлчилгээнийхээ талаар танилцуулах юм. Мөн энэ үеэр ЕСБХБ-ны ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрөөс үзүүлж буй зөвлөх үйлчилгээ, тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD), Төслийн менежер С.Байгалмаагийн “Бизнесээ өргөжүүлэхийг зорьж байна уу? Хэрхэн хийх арга, туршлагаас суралцаарай” илтгэлээс та ЖДҮ-ийг дэмжих үйл ажиллагаа, санхүүжилт, зөвлөх үйлчилгээний дэмжлэг, тэтгэлгийн талаар цогц мэдлэг олж авах болно. Энэхүү арга хэмжээ нь ямар ч үнэ төлбөргүй тул та бүхэн заавал оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхим, 8809-3345, 9916-0107 утсаар лавлах боломжтой.

УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 243
53 / 22%
12 / 5%
41 / 17%
18 / 7%
12 / 5%
6 / 2%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%