Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын нэгдсэн портал сайт Хурал. Мн сайтын админуудын 2 дугаар ээлжийн сургалт УБ хотноо эхэллээ. Энэ удаагийн сургалтаар khural.mn-ий агуулга, нийтлэлийн стандарт, мэдээ бэлтгэх, цахим хуудас хөтлөх арга зүй зэрэг агуулгыг суралцах юм. Админууд сургалтанд оролцсоноор
- Khural.mn-ий стандартыг суралцаж, баримтлах, сумдын админуудад зааж сургах, хэрэгжилтэд нь хяналт тавих
- Идэвхтэй хөгжихгүй байгаа сумдын дэд цахим хуудсыг хөгжүүлэхэд анхаарах, дахин сургалт зохион байгуулах
- 2016 оны орон нутгийн сонгуульд khural.mn-ий стандартыг баримталж улс төржилтөөс ангид байхаа баталж төсөлтэй гэрээ байгуулах аж.
Сургалт 3 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.