Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЖ УРАМШУУЛАВ

2015-03-30

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан ажил хөдөлмөрийн өндөр амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа дүүргийн эрүүл мэндийн салбарын нэр бүхий эмч, эмнэлгийн ажилтнуудыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон дүүргийн Засаг даргын шагналаар шагнах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 3-р сарын 30-нд боллоо.
Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэж, үг хэллээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одонгоор   дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Б.Тунгалаг, мэс заслын эмч Г.Болоржаргал, Эрүүл мэндийн төвийн Сувилахуйн албаны дарга Г.Нямгэрэл нарын 11, “Хүндэт өргөмжлөл”-өөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүний нөөцийн менежер Д.Эрдэнэжаргал, Эрүүл мэндийн төвийн лабораторийн эмч Э.Энхзаяа, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Гэрэлмаа,Д.Цэцэгдэлгэр нарын 13 хүнийг шагнав.
Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр  15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч У.Алтантуул, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар 18-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Отгонбаяр нарыг шагналаа.
Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн Оношзүйн тасгийн лабораторийн эмч Г.Соёл-Эрдэнэ, Оношзүйн тасгийн лаборант Б.Цэрэнчимэг, эмэгтэйчүүдийн эмч Г.Батцэцэг, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ц.Хишигсүрэн, дүүргийн Эрүүл мэндийн төвийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Батбилэг, дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн Оношзүйн тасгийн лаборант А.Илина, лаборант Х.Хуралай нарыг шагнаж, урамшуулсаныг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж өглөө.








УВС АЙМГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА. Асуулт: Таны бодлоор хог хаягдлын менежментийг сайжруулахад дараах арга хэмжээ, үйл ажиллагаануудаас аль нь илүү шаардлагатай гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 239
50 / 21%
12 / 5%
41 / 17%
18 / 8%
11 / 5%
6 / 3%
5 / 2%
29 / 12%
15 / 6%
7 / 3%
45 / 19%